****МАНАЙ ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ / TOP SERVICE***

Албан ёсны лицензтэй Цагаачлалын асуудал эрхэлсэн хуульч (Registered Migration Agent, MARN: 0955088) Австралийн бүх төрлийн виз болон иргэншилтэй холбоотой хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
- Австралид оршин суух бүх төрлийн байнгын виз
- Австралид оршин суух бүх төрлийн түр виз (оюутны виз, түр хугацаагаар ажиллах гэх мэт)
- Аялал жуулчлалаар Австралид зорчих
- Хүмүүнлэгийн (дүрвэгчдийн виз)
- Австралийн иргэн болох өргөдөл гаргах

Таны гэрт завтай үеэр чинь очиж хууль зүйн бүхий л зөвлөгөө өгөх боломжтой. Таныг анх Цагаачлалын Яаманд өргөдөл гаргахаас эхлэн дээд шатны байгууллагуудад давж заалдах, түүнчлэн Цагаачлалын Яамны сайдад хувийн хүсэлт тавих хүртэл цагаачлалтай холбоотой бүх үе шатанд танд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Энэ үед таны бүх бичиг баримтыг үнэгvй орчуулах ба мөн би таны бичиг баримтыг нотариат болон өөрөө батлах эрхтэй.

Танд зөвлөхөд Австралид зөвхөн албан ёсны лицензтэй хуульч цагаачлалын асуудлаар зөвлөгөө өгөх эрхтэй байдаг бөгөөд үүнийг маш тодорхой хуульчилж өгсөн байдаг.

Thursday, 16 July 2009

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн

Энэ жилийн наадам сайхан болж өнгөрлөө. Сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй 4 баг (Шар сарнай, Хар сарнай, Ногоон сарнай, Цагаан сарнай) тойрогоор өрсөлдсөнөөс 3 хожилоор Хар Сарнай баг түрүүлж, Шар Сарнай Ногоон Сарнай багууд 2дугаар байрны төлөө тоглож 10-8ийн харьцаатай Ногоон Сарнай баг 2дугаар байранд орлоо.

Хаалтын ажиллагаанд эмэгтэйчүүдийн тэмцээний ерөнхий спонсор "MOZ FOR YOU" хууль зүйн товчооны migration agent Заяа 1, 2дугаар байрны шагналыг гардуулж тэмцээнд оролцсон бүх тамирчин бүсгүйчүүдэд дурсгалын зүйл гардуулав. Мөн элчин сайдын яамнаас түрүүлсэн багийг нэрэмжит цом, өргөмжлөлөөр шагналаа.

Хүрэлцэн ирж дэмжсэн, тэмцээнд оролцсон, шүүсэн бүх хүмүүстээ, Монголчуудын холбоо, Элчин сайдын яамныханд талархахын ялдамд дараа дараагийн тэмцээн уралдаанд идэвхитэй оролцоорой гэж эмэгтэйчүүдийгээ уриалж байна.






0 comments:

Post a Comment